Өнгөрөгч Лхагва гарагт АНУ-ын Миннеаполис хотын Католик шашны сургуульд зэвсэгт этгээд сурагчид руу гал нээсний уршгаар хоёр хүүхэд амиа алдаж, 17 хүн шархадсан гэж мэдэгдлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн дараа зэвсэгт этгээд сургуульд нэвтэрч халдлага үйлдсэн гэж орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Миннеаполис хотын захиргаанаас мэдээлснээр 8 болон 10 настай хоёр сурагч амиа алдсан бөгөөд шархадсан хүмүүсийн 14 нь хүүхэд байжээ.
Миннеаполис хотын цагдаагийн дарга Брайан О'хара халдагч этгээд барилгын гадна талд ойртож, сүмийн цонхоор винтов буугаар сандал дээр сууж байсан хүүхдүүд рүү буудаж эхэлсэн гэж мэдэгдлээ. Хэргийн сэжигтэн винтов, ангийн буу, гар буугаар зэвсэглэсэн байсныг тэрээр хэлсэн байна. Халдлага үйлдэгч нь 23 настай, урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, ял шийтгэл хүлээж байгаагүй нэгэн байсан төдийгүй баривчилгааг эсэргүүцсэний улмаас цагдаа нарт буудуулж нас барсан гэж албаны тайлбарт дурджээ. 2025 он гарсаар АНУ-д 280 гаруй зэвсэгт халдлагын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хамгийн багадаа гурван амь хохирогчтой байдаг байна. Цагдаа нар халдлагын суурь шалтгааныг олж тодруулахаар ажиллаж байгаа төдийгүй шашны үзэл суртал эсвэл үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой байж магадгүй тухай хэвлэлээр мэдээлж байна.