АНУ-ын Засгийн газар Камбож, Мьянмар дахь цахим луйврын операторуудад хориг тавьжээ

АНУ-ын Засгийн газар Мьянмар, Камбожийн нутаг дэвсэрээс олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цахим луйврын операторуудын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Өнгөрсөн онд тэдгээр гэмт хэргийн бүлэглэлүүд АНУ-ын иргэдээс олон тэрбум доллар хулгайлсан гэж хуулийн байгууллагаас мэдээллээ. 

Мягмар гарагт АНУ-ын Сангийн яам энэ арга хэмжээг зарласан байна. 

Энэ хориг арга хэмжээнд Мьянмарын Карен үндэсний арми хэмээх зэвсэгт үндэстний бүлэглэлийн дэмжлэгтэй есөн компани, хувь хүмүүс багтаж байна.

Мөн Камбож улсад орогнон үйл ажиллагаа явуулдаг Хятадын гэмт хэргийн бүлэглэлүүд нь виртуал валютын хөрөнгө оруулалтын луйврын чиглэлээр мэргэшсэн бөгөөд тэдний эсрэг бас хориг арга хэмжээ авчээ. 

Мөн АНУ-ын Сангийн яам Зүүн өмнөд Азид үйл ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэлүүдийн цахим валют, криптокоин зэрэг бүх өмчийг нь битүүмжилсэн гэж мэдээллээ. Уг хориг арга хэмжээ нь АНУ-ын иргэдийн хориотой бүлэглэлийн хөрөнгөтэй холбоотой гүйлгээнд оролцох боломжийг хязгаарлах юм байна. Ингэснээр цаашид цахим луйварт өртөх нь багасна гэж тооцолжээ. АНУ-ын иргэд 2024 онд Зүүн өмнөд Ази дахь луйврын операторуудад арван тэрбум доллар скамдуулж алдсан нь өмнөх оныхоос 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт болжээ.