АНУ-ын арилжааны үеэр нэг унц алтны үнэ анх удаа 3700 ам.долларыг давлаа

Өнгөрсөн Мягмар гарагт Чикагогийн биржийн арилжааны үеэр алтны ханш өсөж, нэг унцын үнэ анх удаа 3700 ам.долларын босгыг давжээ. АНУ-ын төв банк буюу холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байгаа тул хөрөнгө оруулагчид доллароо зарж, алтны худалдан авалтаа нэмэгдүүлж байна гэж мэдээллээ. 

Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын хөдөлмөрийн статистикийн төв, эдийн засгийн шинжилгээний товчоо өнгөрсөн 8-р сарын инфляц, хэрэглээний үнийн индекстэй холбоотой албан ёсны тоон мэдээллийг танилцуулах бөгөөд албаныхан АНУ-д ажилгүйдэл нэмэгдэж, шинэ ажлын байрны тоо хүлээлтэд хүрээгүй гэх тоон мэдээллийг хэдийн өгсөн юм. 

Үүнтэй холбогдуулан АНУ-ын төв банк буюу холбооны нөөцийн сан зээлийн хүүгээ бууруулах нь гарцаагүй гэж таамаглаж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас нийтэлсэн тоо баримтаас харахад 8-р сард эдийн засагт 75 мянган ажлын шинээр бий болно гэсэн хүлээлттэй харьцуулахад ердөө 22 мянган ажлын байр нэмэгджээ. Мөн өгөгдөл датанаас харахад АНУ-ын ажилгүйдлийн түвшин 8-р сард шинжээчдийн таамаглалтай нийцүүлэн 4.3 хувь хүртэл өссөн байна. Эдгээр тоо баримтын дараа энэ сарын хурлаараа ХНС хүүгээ бууруулах зах зээлийн бооцоо нэмэгдэж, ам.долларын ханш суларч, алтны худалдан авалт эрчимжжээ.