Төсвийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай боловсруулсан, боловсролын салбарын төсөв нэмэгдээгүй зэрэг асуудал шүүмжлэл дагууллаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  Монгол улсын 2026 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон. Гэсэн хэдий  ч Ардчилсан намын бүлгийн зүгээс ажлын 5 өдрийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Учир нь төсвийн төслийн төлөвлөлт зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн юм. Харин УИХ-ын даргын зүгээс АН-ын бүлэгт 2 хоногийн завсарлага өгчээ.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын 2026 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон. Ирэх оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолсон, мөн боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэрэг нь УИХ-ын дарга болоод гишүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж байна. 

Тэгвэл ирэх оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхэд төлөвлөлт, зарчимд алдаа гарсан УИХ дахь  АН-ын бүлгийн зүгээс  гэж үзлээ. Тодруулбал, төсөв нь дунд хугацааны төлөвлөлттэй уялдсан байх ёстой атал  2026-2030 он хүртэлх хугацааны төлөвлөлтөө батлаагүй байж төсвөө хэлэлцэж байгаа нь дарааллын хувьд буруу юм байна 

Ийнхүү АН-ын бүлгийн зүгээс ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга 2 хоногийн завсарлага өглөө.