Өнгөрөгч Даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрынхаа эдийн засгийн бодлого тодорхойлогчидтой уулзаж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляц, төсвийн төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцжээ. Энэ үеэр тэрээр Орос улсын эдийн засгийн өсөлтийн хурдыг дэлхийн динамикаас дээгүүр түвшинд байлгах ёстой гэж анхааруулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий сайд Михаил Мишустинтэй 2026 оны холбооны төсвийн төслийн тэргүүлэх чиглэл болон 2027-2028 оны төсвийн төлөвлөлтийн хугацааг бараг хоёр цаг орчим хэлэлцсэн гэж даваа гарагт болсон уулзалтын үеэр хэлжээ.
Тус улсын эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлснээр, өнгөрсөн 7-р Сард Оросын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.4%-иар нэмэгдсэн бол энэ оны долоон сарын байдлаар ДНБ-ий өсөлт дөнгөж 1.1 хувьд хүрсэн" байна. Үүнээс гадна өнгөрсөн 7-р сард 8.8 хувьтай гарсан хэрэглээний үнийн индекс 8-р сард 8.1 хувьд хүрч буурсан нь Орос улсын засгийн газар болон төв банкны таамаглалаас доогуур байна гэж мэдээллээ.
Гэхдээ Даваа гарагт болсон уулзалтын үеэр В.Путин "Макро эдийн засгийн бодлогыг сааруулахгүйн тулд эдийн засгаа хэт хөргөхгүйгээр эрсдэлтэй замаар алхах шаардлагатай. Цаашид орос улсын засгийн газар эдийн засгаа зөөлөн газардуулах тохируулгыг хийх хэрэгтэй” гэж хэллээ.
В.Путин ОХУ-ын засгийн газрын эдийн засгийн бодлогын ерөнхий чиглэлд ундууцаагүй боловч эдийн засгийн ердөө 1.1 хувьтай байгаа нь олон нийтийн хүсэл, шаардлагад нийцэхгүй байгааг уламжилжээ. Тэрээр Орос улсын эдийн засгийн өсөлтийн хурдыг дэлхийн эдийн засгийн өсөлтийн динамикаас дээгүүр байлгах явдал юм гэж үзжээ.
Тэрээр шаардлагатай өсөлтийн хурдыг хангах үндсэн зорилгодоо хүрэхийн тулд өөрийн салбар, бүс нутаг, нутаг дэвсгэрийн нөөц бололцоог ашиглан гадаад орнуудтай хамтран ажиллах, цаашлаад дэвшилтэт технологи, орчин үеийн эдийн засгийн шинэ ирээдүйтэй салбаруудад нэвтрэх ёстой" гэж анхаарууллаа.
Оросын эдийн засаг 2024 онд 4,3 хувь, 2023 онд 4.1 хувиар тус тус тэлсэн бол 2025 онд санхүүгийн нөхцөл байдал нь мухардалд орсон харагдаж байгаа юм.