Ирэх 2026 онд улс төрийн 7 нам, эвсэлд нийт 7.8 төгрөгийн санхүүжилт төрөөс авахаар болжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоосон байна. Төрөөс улс төрийн намуудад олгодог санхүүжилтийг 2 үе шаттайгаар олгодог байна. Намуудад санхүүжилт олгох нь иргэн болоод иргэний нийгмийн байгууллагуудаас тавих хяналт сайжрах давуу талтай гэж үзжээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 27 дугаар зүйлийн 27.3-д "Нийт сонгогчдын 1 ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно" гэж заасан байдаг. Нам эвслүүдэд санхүүжилт олгох нь  тухайн хаанаас санхүүжилт авсан үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох тэдэнд тавих иргэд болоод иргэний нийгмийн байгууллагуудын хараа хяналтыг сайжруулах давуу талтай юм байна. Тухайлбал, Ирэх 2026 онд МАН 3.3 тэрбум төгрөг, Ардчилсан нам 2.5 тэрбум төгрөг, Хүн нам 756 сая төгрөг, Үндэсний эвсэл 376 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 275 сая төгрөг, Үнэн ба Зөв нам 161 сая төгрөгийн санхүүжилт улсын төсвөөс авах юм байна. Дээрх 7 улс төрийн нам нийт 7.8 төгрөгийн санхүүжилт төрөөс авахаар болжээ. 

Намуудын үйл ажиллагаа санхүүгийн тайлан ил тод болж байгаа нь сайшаалтай хэдий ч  намуудын зардлыг тайланг задлан үзэхэд намын дэргэдэх байгууллагын зардлын тайлан ил тод биш байна.цаашид ардчиллыг бэхжүүлэхийн тулд улс төрийн нам болоод тэдгээрийн харьяа байгууллагуудад тавих хараа хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. 

Монгол улсад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол улс төрийн намуудын авлигын асуудал болсныг судлаачид онцолсон. Тиймээс олон улсын жишгийг дагаад улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлж тэнд олон нийтийн хяналтыг бий болгох зүй ёсны шаардлага байна. Харин төрөөс улс төрийн намуудад санхүүжилт олгох асуудалд гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байсан юм. Улмаар гишүүдийн зүгээс улс төрийн намуудад санхүүжилт олгох нь хуульчилсан авлига гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлж байсан удаатай.