Индонез улсад хүүхдүүдийг кибер дээрэлхэлт, цахим луйвар, донтолтоос хамгаалах зорилгоор 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээ ашиглах эрхийг хязгаарлаж эхэллээ.
Мөн уг зохицуулалтыг дагаж мөрдөөгүй платформуудыг торгох, хандалтыг нь хаах хүртэл захиргааны арга хэмжээ авахаа тус улсын эрх баригчид мэдэгдээд байна.
Ням гарагт “X” компани“ энэ нь тэдний сонголт биш хэдий ч Ням гаргаас хэрэгжиж эхэлсэн хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөх болно” гэж мэдэгдлээ.
Харин Youtube платформыг эзэмшдэг Google компани бүрэн хориг тавих нь хүүхдүүдийн мэдээлэл олж авах боломжийг хязгаарлах, мэдээллийн хоцрогдлыг эрчимжүүлэх эрсдэлтэй тул эцэг эхчүүдэд нь сонголтыг үлдээх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Харин зарим эцэг эхчүүд энэ шийдвэрийг дэмжиж байгаа ч хүүхэд, залуус олон нийтийн сүлжээнээс танин мэдэхүйн мэдээлэл авах, зугаацах боломжоо алдаж байгаад дургүйцлээ илэрхийлсэн байна.
Үүнтэй ижил төстэй хязгаарлалтыг австрали улс өнгөрсөн 12-р сард хэрэгжүүлж эхэлсэн бол Европын орнууд болон Малайз улс ч мөн туршлагыг идэвхтэй судалж байгаа аж. Улс орнууд нүүр царай таних технологи, иргэний үнэмлэхийн зураг эсвэл банкны картын мэдээллээр дамжуулан нас баталгаажуулах аргыг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ.