Наса агентлагийн “Артемис ii” төслийн сансрын нисэгчид сарыг чиглэн нисэх явцдаа авсан эх дэлхийн гэрэл зураг, дүрс бичлэгүүдээ илгээжээ. Өнгөрөгч бямба гарагт нийтлэгдсэн гэрэл зургууд нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд сансрын гүнээс хүн төрөлхтний авсан дэлхийн бөмбөрцгийн анхны дүр төрх болж байна. Гэрэл зургуудыг хөлгийн ахмад Рид Вайзман orion хөлгийн дотроос камер болон таблет ашиглан авчээ. Гэрэл зургуудад харанхуй сансар огторгуйн дунд гэрэлтэн харагдах атлантын гүн цэнхэр далай болон цагаан үүлсийн бөөгнөрөл бүхий дэлхийн бөмбөрцөг бүхлээрээ харагдаж байгаа юм. Мөн дэлхийн агаар мандлын ирмэгээр ногоон өнгийн туйлын туяа бүдэгхэн гэрэлтэж байгаа нь харагдах ажээ. Нисгэгчид дэлхийгээс 145,000 км зайд зорчих үедээ эдгээрийг гэрэл зургийн хальсанд буулгасан байна. Саранд хүрэхийн тулд нисгэгчид 270,000 км зам туулах ёстой бөгөөд өнөөдөр буюу даваа гарагт тэд дэлхийн дагуул болох сарны тойрог замд хүрэхээр төлөвлөж байна гэж Наса агентлагаас мэдээлжээ.
Артемис ii сансрын хөлөг 2026 оны 4-р сарын 1-нд дөрвөн нисэгчийн бүрэлдэхүүнтэйгээр эх дэлхийгээс хөөрсөн юм. Маргааш буюу ирэх мягмар гарагт нисгэгчид сарны хажуугаар 8 тоон хэлбэрээр нисэн өнгөрөх юм. Ингэснээр тэд эх дэлхийгээсээ хамгийн хол зайнд буюу 406,000 км зайд хүрсэн анхдагчид болох ажээ.