Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор өнгөрсөн 2025 онд 1300 айл өрхийн газрыг чөлөөлсөн байна. Тэгвэл тэдгээр айл өрх нүүхдээ тэжээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас үүдэн эзэнгүй нохой, муурын тоо жилээс жилд өссөөр байгаа тул нийслэлийн засаг даргын тамгын газраас өнгөрсөн оны 6-р сард Хан-Уул дүүргийн 13-р хороонд эзэнгүй нохой муур асран хамгаалах байр шинээр ашиглалтад оруулсан байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор 2024 онд 2800 айл өрх, 2025 онд 1305 айл өрхийн газрыг чөлөөлсөн бол энэ онд 8000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлөх юм байна. Эдгээр айл өрх нь нүүхдээ тэжээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас болж эзэнгүй нохой, муурын тоо жилээс жилд өсөх шалтгаан болдог байна.
Нийслэлийн засаг даргын тамгын газраас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд өнгөрсөн оны 6-р сард эзэнгүй нохой муурыг асран хамгаалах байрыг ашиглалтад оруулсан өнөөдрийн байдлаар тус байранд 100 гаруй нохой, 20 орчим муур байна. Нийт амьтдыг эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд 62 нохой, муурыг үржил хаах мэс ажилбарт хамруулсан гэж мэдээллээ
Хэрэв иргэд нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, үрчлүүлэх боломжтой юм. Түр асрах байранд ирсэн нохой, муурыг он гарсаар 18 хүн өргөж авсан байна. Мөн үрчлүүлж байгаа нохой, муурыг үржилд орох боломжгүй болгож, спираль хийж үрчлүүлдэг байна.
Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тэжээж буй нохой, муураа үржил хаах мэс ажилбарт оруулдаггүйгээс үүдэн нохой, муурын тоо жилээс жилд өсөж байна. Тодруулбал, нохой, муур жилд 1–4 удаа үржилд ордог бөгөөд энэ хэмжээгээр үржилд орсоор байвал нэг хос нохой, муур зургаан жилийн дотор 67 мянга болтлоо өсөх боломжтой гэсэн судалгаа байдаг. Тиймээс нохой, муур тэжээдэг айл өрх бүр өөрийн тэжээдэг амьтандаа хариуцлагатай хандаж, хашаандаа орхиж явахгүй байх, үржилд оруулахгүй байх зэрэг арга хэмжээ авахыг уриалж байна.