Манай улсад шүүгчтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах бие даасан байгууллага болох шүүхийн сахилгын хороо 2021 онд байгуулагдсан. Тус байгууллага нь монгол улсын үндсэн хууль болон монгол улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, мөн сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар 49 шүүгчид 65 төрлийн сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Шүүхийн сахилгын хороо нь 2021 онд байгуулагдсанаас хойших хугацаанд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотойгоор иргэ д, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн нийт 1,596 өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэж, 49 шүүгчид 65 сахилгын шийтгэл оногдуулсан байна. Дээрх өргөдөл, гомдлын дийлэнх нь шүүгчийн харилцаа, ёс зүй зөрчсөн мөн хэргийг хэт удаашруулсан хэргийн оролцогчидтой зохисгүй харилцсан гэх мэт гомдол дийлэнх хувыг эзэлж байна
Шүүхийн сахилгын хороо нь иргэд, албан тушаалтнууд болон хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шалгадаг. Хэрэв шүүгч нь хууль зөрчсөн, ёс зүйн ноцтой алдаа гаргасан нь тогтоогдвол тухайн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах, шаардлагатай тохиолдолд албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах хүртэл арга хэмжээ авах эрхтэй. Энэ нь шүүхийн байгууллагын дотоод хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар 4 шүүгчийг ажлаас нь түдгэлзүүлсэн байна
Гэсэн хэдий ч гомдол, мэдээллийн 70 хувь нь нийслэл хотоос 30 хувь нь хөдөө орон нутгаас ирж байгаа нь мэдээллийн хүртээмж хангалтгүй байгааг харуулж байна. Иргэд шүүгчтэй холбоотой гомдол гаргах боломж, журам, байгууллагын талаар хангалттай мэдлэггүй байгаа нь энэ үзүүлэлтэд нөлөөлж бай иймд цаашид орон нутагт мэдээлэл, сурталчилгааг нэмэгдүүлэх, иргэдэд хялбар, хүртээмжтэй сувгаар гомдол гаргах боломжийг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.