Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих ажил эхэлсэн. Тус станц ашиглалтад орсноор таван шар, 21 -р хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4-р хороолол болон Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах бөгөөд төслийн ажил эхэлсэн. Дулааны 2-р цахилгаан станцын үнс хуримтлуулах талбайд тус станцыг барихаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 2-р цахилгаан станцаас гарсан 1 сая куб үнсийг цэвэрлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.
ДЦС-5 нь 300 мвт цахилгаан, 340 гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станц бөгөөд Улаанбаатар хотын дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, хотын баруун бүсийн дулааны хэрэглээг хангах юм. Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд Дулааны 4-р цахилгаан станц, 2015 онд Амгалангийн дулааны станц ашиглалтад орж байсан бөгөөд1983 оноос хойш 42 жил дулааны цахилгаан станц баригдаагүй байна
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлууд үе шаттайгаар хийгджээ. Мөн төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд хийгдэж дууссан бөгөөд станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдээд байна.
Дулааны 5-р цахилгаан станц-ын барилгын ажлыг 2-р цахилгаан станцаас гарсан үнсийг хуримтлуулдаг талбайд барихаар төлөвлөжээ. Тус талбайд 1962 оноос хойш үнс хуримтлуулсан бөгөөд уг үнсийг зөөвөрлөн тээвэрлэж, өөр байршилд байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар булшлах ажлыг хийхээр төлөвлөжээ.түүнчлэн станцын барилгын суурийн ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар, харин 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.