2026 онд Монгол улсын эдийн засаг 5 хувиар өсөх төсөөлөлтэй байна

Дэлхийн банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайланг танилцууллаа. Өнгөрсөн онд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын өсөлт томоохон нөлөө үзүүлж, эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарсан. Харин дунд хугацаандаа эдийн засгийн өсөлт саарах төсөөлөлтэй байна. Ингэхдээ инфляцын түвшин, гадаад нөхцөл байдал, төсвийн зардал зэрэг нь сөрөг нөлөөг үзүүлэх эрсдэлтэй. Иймд эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой байдлыг хадгалах, эмзэг өрхүүдийг хамгаалах нь тулгамдсан асуудал болно гэж үзэж байна.

Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

  • Өнгөрсөн онд экспортын болон өрхийн орлогын өсөлт өндөр түвшинд хадгалагджээ. Гэвч хүнс болон эрчим хүчний үнийн өсөлт инфляц 8.6 хувьд хүрэхэд голлон нөлөөлжээ.
  • Харин энэ онд инфляц 8.5 хувьд хүрэх төсөөлөлтэй байгаа юм. Үүнд геополитикийн нөхцөл байдал нөлөөлж байгаа бөгөөд цаашид удаан хугацаанд үргэлжилбэл эдийн засагт томоохон дарамт үзүүлэх юм байна.
  • 2025 он болон энэ оны гадаад орчны хурцадмал нөхцөл байдлын үед бусад улс оронтой харьцуулахад манай улсын эдийн засаг харьцангуй тогтвортой байна. Тухайлбал өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарсан бол энэ онд 5 хувиар өсөх төсөөлөлтэй байгаа юм.
  • Улмаар дунд хугацаандаа дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, дотоод эрэлт тогтворжих хүлээлттэй байгаа тул ирэх 2027-2028 онд эдийн засаг дунджаар 5.5 хувиар өснө гэж үзэж байна.

Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг өндөр гүйцэтгэлтэй гарсан бол энд онд тогтворжиж, ирэх 2027-2028 онд 5.5 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Өнгөрсөн оны өсөлтөд уул уурхайн салбарын өндөр өсөлт болон хөдөө аж ахуйн салбар голлон нөлөөлсөн бол худалдаа, үйлчилгээний салбар харьцангуй бага байжээ. Мөн экспорт болон өрхийн орлогын өсөлт хадгалагдсан ч хүнс, эрчим хүчний үнэ өссөн тул инфляц 8.6 хувьд хүрсэн байна. Улмаар дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжлэх, дотоод эрэлт тогтворжих хүлээлттэй байгаа тул ирэх 2027-2028 онд эдийн засаг дунджаар 5.5 хувиар өсөх төсөөлөлтэй байгаа юм. Харин макро эдийн засагт дарамт нэмэгдэж байна. Тухайлбал төсвийн зардлын тэлэлт, Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөдөө аж ахуйн салбарын хэлбэлзэл, түүхий эдийн  экспорт бууралт, дэд бүтцийн дутмаг байдал, Улаанбаатар хотын хэт төвлөрөл зэрэг нь эдийн засагт сөрөг нөлөөг үзүүлж болзошгүй юм байна. 

Улмаар манай улсын эдийн засгийн төлөв байдал тогтвортой байгаа хэдий ч тодорхойгүй байдал нэмэгдсээр байна гэж дэлхийн банкнаас үзэж байна. Иймд эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад орчны нөлөө даамжирсан тохиолдолд макро түвшний тогтвортой байдлыг хадгалах, эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалах бодлого шаардлагатай байгаа юм.