Эрчим хүчний салбарын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг улсаас гаргах боломжгүй

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд 7-10 хувиар өсөж байгаагийн хирээр эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөл байдалд ороод байгаа. Тэгвэл эрчим хүчний салбарт үүсээд байгаа  асуудлыг шийдвэрлэх шаардлагатай төсөв хөрөнгийг улсаас  гаргах боломж хомс тул хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, санхүүжилтийн шинэ арга зам бий болгох хэрэгтэй гэдэг дээр өнөөдөр эхэлсэн “Эрчим хүчний салбарын 7 хоног” арга хэмжээний үеэр салбарынхан санал нэгдэж байна.

Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой, хөгжлийн суурь салбар юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарын алдагдал нэмэгдэж, өнгөрсөн өвлийн улирлыг улс нийтээрээ шүд зуун тэсвэрлэсэн. Улмаар иргэд олон нийт хэдийнээ цахилгааны хязгаарлалт, гэнэтийн ус дулааны тасралтад дассан бол салбарын ажилтнууд алдагдлыг эрүүл мэнд, амь насаараа төлж байгаагаа мэдээлж байсан удаатай. Тэгвэл нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай буюу тарифын зохицуулалт болон ирэх өвлийн бэлтгэл гэх 2 асуудал тулгамдаж байгааг салбарын сайд онцоллоо. Тухайлбал энэ онд оргил ачааллын үед 200 мвт орчим цахилгаан эрчим хүчний дутагдал үүсэх бодит эрсдэл үүсээд байгаа бөгөөд олон жилийн турш оновчтой арга хэмжээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Иймд богино хугацаанд нөхөх шийдлийг хэрэгжүүлнэ гэв.

Хэдийгээр эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөх, шинэчлэх хүрээнд богино болон урт хугацаандаа төрөл бүрийн төсөл хөтөлбөр төлөвлөгдөж, хэрэгжиж байгаа ч шаардагдах төсөв хөрөнгийн асуудал анхаарал татахуйц байна. Иймд цаашид эрчим хүчний салбарт шаардлагатай төсөв хөрөнгийг улсын төсвөөр шийдвэрлэх боломж хомс тул хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг сайжруулах, санхүүжилтийн шинэ арга замыг бий болгох хэрэгтэй гэж салбарынхан үзэж байна.

Үүнээс гадна улсын онцгой ач холбогдолтой салбар учраас томоохон өөрчлөлт, шинэчлэл хийхэд хүндрэлтэй тул 20-30 жил үргэлжлэх урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг. Гэсэн ч улс төрийн болон бодлогын тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх боломжийг хязгаарладаг байна.  Иймд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, журам нормыг шинэчлэх, хүний нөөц, боловсон хүчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг салбарын төлөөлөл хэллээ. Харин салбарын сайд уг асуудалд анхаарч ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний зөвлөлд 4 эрдэм шинжилгээний байгууллага, 19 мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, 21 төрийн өмчийн аж ахуй нэгж, 83 хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгаа юм. Иймд цаашид нэгдсэн зорилготой, нэгдмэл бодлоготойгоор ажиллах хэрэгтэй бөгөөд нэн тэргүүнд бодлого болон засаглалыг тогтворжуулах шаардлагатай байна.