Ойрх дорнодын хурцадмал байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөний дараа АНУ-ын засгийн газар ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнд тавьсан хоригоо 30 хоногийн хугацаагаар чөлөөлсөн юм. Харин одоогоор АНУ-ын засгийн газар түр зөвшөөрлөө сунгах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа нь зах зээлд эргэлзээ үүсгэжээ.
АНУ-ын сангийн яамны 30 хоногийн өршөөл нь Ираны дайны улмаас үүссэн газрын тосны нийлүүлэлтийн хомсдолыг нөхөх зорилготой байсан юм.
Цагаан ордны эх сурвалжууд эдийн засгийн уналтаас сэргийлэх зорилгоор АНУ-ын засгийн газар түр зөвшөөрлөө сунгах магадлалтай гэж хэвлэлд ярьсан ч одоогоор албан ёсны мэдэгдэл гараагүй хэвээр байна.
Өнгөрсөн 30 хоногийн хугацаанд ОХУ газрын тосны борлуулалтаас нэмэлтээр 3-5 тэрбум ам.доллар хүртэлх орлого олсон гэж эдийн засагчид тооцоолж байна. Зарим тооцооллоор энэ хугацаанд орос улс өдөрт дунджаар 150 сая ам.долларын нэмэлт орлого төсөвтөө төвлөрүүлжээ. Энэ томоохон төсвийн алдагдал хүлээсэн ОХУ-ын засгийн газарт амьсгаа авах боломж олгожээ.
АНУ-ын засгийн газрын шийдвэр нь далайд гацаад байсан ойролцоогоор 100-124 сая баррель Оросын түүхий газрын тосыг олон улсын зах зээлд борлуулах боломжийг нээж өгчээ.