Мягмар гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн угсаа залгамжлах хунтайж Шейх Мохамед Бин Заид аль НАХАЯН-тай Бээжин хотноо уулзах үеэрээ ойрх дорнодод энх тайван тогтоох 4 зүйл бүхий санал дэвшүүлжээ. Тухайлбал ойрх дорнод болон персийн булангийн орнуудын хооронд тогтвортой аюулгүй байдлын бүтцийг бий болгох, энх тайвнаар зэрэгцэн орших боломжоор хангахын тулд тэнхлэгийн орнуудын саналыг харгалзан үзэх санал гаргасан байна.
Мөн улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, НҮБ-ын дүрэмд суурилсан олон улсын системийг хамгаалах болон эрх зүйн хэм хэмжээг "Сонголттойгоор" биш, тууштай дагаж мөрдөхийг Ши Жиньпин саналдаа тусгажээ. Түүнчлэн тэрээр бүс нутгийн аюулгүй байдлыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан зохицуулах талаар мөн дурджээ.
Ши Жиньпин "Ширэнгийн хууль" буюу хүчтэй нь хүчгүй нэгнээ дарангуйлдаг тогтолцоо руу дэлхий ертөнцийг буцааж болохгүй гэж хэлсэн нь АНУ-ын бодлогод өгсөн шууд бус шүүмжлэл гэж шинжээчид үзэж байна.
Ши Жиньпин АНЭУ-тай эрчим хүч, хөрөнгө оруулалт, технологийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, 2026 онд болох Хятад, Арабын дээд хэмжээний уулзалтаар дамжуулан түншлэлээ улам тэлэх эрмэлзэлтэй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна.