Улсын хэмжээнд архинаас шалтгаалж жилд 1000 гаруй хүн нас барж байна. Үүнд хөдөлмөрийн насны залуучуудын эзлэх хувь өндөр байгаа нь төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ хангалттай үр дүнд хүрэхгүй байгааг илтгэж байна. Иймд салбарын төлөөллүүд өнөөдөр уг асуудлаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээ, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцон, ДЭМБ-ын олон улсад хэрэгжүүлдэг бодлогыг нутагшуулах чиглэлд анхааран ажиллахаар төлөвлөжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор согтууруулах ундааны хэрэглээ нь халдварт бус өвчин, гэмтэл, осол, хүчирхийлэл, сэтгэцийн болон зан үйлийн эмгэг, нийгэм-эдийн засгийн бүтээмжийн алдагдал зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэх томоохон шалтгаан болдог байна. Иймд эдгээр сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор ДЭМБ-аас нотолгоонд суурилсан safer бодлогын багц-ыг боловсруулж, гишүүн орнуудад хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Safer санаачилга нь согтууруулах ундааны хорт хэрэглээг бууруулах үр нөлөө нь олон улсын судалгаагаар батлагдсан бодлогын цогц арга хэмжээ гэдгийг хэлж байна
Өчигдөр салбарын төлөөллүүд уг бодлогын хэрэгжилтийн нөхцөл байдлыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, бодлогын түвшний шийдвэр гаргалтыг дэмжихэд чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Архинаас шалтгаалсан нас баралт манай улсад нэмэгдэж байгаа нь согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд хангалттай үр дүнд хүрэхгүй байгааг илтгэж байна гэж салбарын төлөөллүүд үзэж байна. Иймд ДЭМБ-ын safer санаачилга бүрэн хэрэгжиж эхэлснээр согтууруулах ундааны хэрэглээ буурна гэж салбарын төлөөллүүд үзэж байна.