Дэлхийн технологийн салбарын хүчирхэг удирдагчдын нэг Т.Күүк ирэх 9-р сард apple компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас буух шийдвэрээ албан ёсоор танилцууллаа. Тэрээр 15 жилийн турш apple компанийг удирдсаны эцэст халаагаа өгч байна.
Тэгвэл ирэх намар Аpple-ийн гүйцэтгэх захирлаар тус компанийн техник хангамжийн инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Тернус томилогдохоор болжээ. Харин Т.Күүк Apple компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүнээр ажиллаж, стратегийн зөвлөгөө өгөх үүргийг хүлээх юм байна.
24 дэх жилдээ Аpple компанид ажиллаж байгаа, 51 настай Жон Тернус нь "Аpple-ийн соёлыг гүн гүнзгий ойлгодог, гайхалтай удирдагч" гэж Т.Күүк хэлсэн байна.
Өмнө нь apple компани өөрийн Iphone болон Macbook компьютерүүддээ Intel компанийн чипийг ашигладаг байсан бол Жон Тернус нь өөрийн чипийг загварчилж, зохион бүтээсэн нь амжилттай болж компанийн нэр хүндийг өсгөсөн юм.
Харин Т.Күүкийн удирдлага дор Аpple компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароос 4 их наяд ам.долларыг давж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж чадсан юм.