Манай улсад хеликобактераас үүдэлтэй ходоодны хавдар, гэдэсний хавдрын улмаас жил бүр 1100 гаруй хүн нас барж байна. Харин үүний дараа умайн хүзүүний хавдар нас баралтын шалтгаанаар тэргүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчууд жил бүр урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын улмаас олон мянгаараа амь насаа алдаж байна. Иймд дээрх халдвараас урьдчилан сэргийлэх, хавдрыг бууруулах чиглэлээр нздтг, нүб-ын хүүхдийн сантай хамтран хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр 3–4 жилийн хугацаатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс шинжилгээ авч, халдварын тархалтыг судлах юм байна. Үүний дараа шаардлагатай тохиолдолд эмчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ хеликобактерийн халдвараас сэргийлэх, бууруулахад сургууль, цэцэрлэг болон гэр ахуйн ариун цэврийг чанд мөрдөх нь чухал. Тухайлбал, хүүхдийн аяга, таваг, халбага, сэрээг гэр бүлийн орчинд ч тусад нь хэрэглэх шаардлагатай. Гэвч иргэдийн дунд аяга, таваг, халбага, сэрээг хооронд нь сольж хэрэглэх буруу дадал түгээмэл байдаг. Иймд энэ байдлыг таслан зогсоох шаардлагатайг онцолж байна.
Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь helicobacter pylori-ийн халдвартай байдаг. Үүнээс ойролцоогоор 30–40 хувь нь өндөр хөгжилтэй орнуудын хүн ам, харин 70 орчим хувь нь хөгжиж буй орнуудын хүн амд ногдож байна гэж бүртгэгджээ.хеликобактер нь ходоодны архаг үрэвсэл үүсгэж, улмаар ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг. Иймд эхний ээлжид сургууль, цэцэрлэгүүдэд хеликобактерийн шинжилгээ авах тоног төхөөрөмж нэвтрүүлэхээр тендер зарласан бөгөөд уг төхөөрөмжид нийслэлээс 9.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Нийслэлээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гурван ажил төлөвлөжээ. Эхний ажил нь умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт юм. 2024 онд вакцинжуулалт 20 гаруй хувьтай, 2025 онд 40 гаруй хувьтай байсан байна . Энэ жил идэвхтэй вакцинжуулалтын үр дүнд сар гаруйн хугацаанд 65.5 хувьд хүргэжээ. Энэ 6-р сар гэхэд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг 100 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.