АНУ-ын төв банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч К.Уорш анх удаа сенатын сонсголд илтгэл тавилаа

Мягмар гарагт АНУ-ын холбооны нөөцийн сангийн шинээр томилогдсон тэргүүн Кевин Уорш сенатын банкны хорооны сонсголд оролцжээ. Тэрээр сонсголын үеэр АНУ-ын төв банкны хараат бус байдлыг тууштай хамгаалах төдийгүй ерөнхийлөгч Доналд Трампын "Гар хөл" болохгүй гэж мэдэгдсэн байна.
Кевин Уорш ерөнхийлөгч Трампын шахалтаар зээлийн хүүгээ бууруулахгүй, мөн өөрөө ч ийм амлалт өгөхгүй гэдгээ онцлон тэмдэглэлээ. Тэрээр төв банканд "Дэглэмийн өөрчлөлт" хийх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд инфляцын шинэ тогтолцоог нэвтрүүлэн, төв банкны балансын хэмжээг хумих бодлого баримтална гэж мэдэгдсэн байна.
Хэдийгээр бүгд найрамдагчдад Кевин Уоршийг дэмжиж байгаа ч холбооны нөөцийн сангийн одоогийн тэргүүн Жэром Пауэллтай холбоотой хууль зүйн яамны мөрдөн байцаалтын улмаас зарим сенаторууд түүний томилгоог хэсэгтээ түдгэлзүүлж болзошгүй байгаа юм байна.

Кевин Уорш ерөнхийлөгч Жорж Бушийн засаглалын үед эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Тэрээр 2006 онд ердөө 35 настайдаа холбооны нөөцийн сангийн түүхэн дэх хамгийн залуу хэлтсийн дарга болсон бөгөөд хожим нь дэлхийн санхүүгийн хямралд хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн гэгддэг ажээ.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп холбооны нөөцийн сангийн шинэ дарга зээлийн хүүгээ шууд бууруулахгүй бол сэтгэл дундуур байх болно гэж хэлсэн байна. Тэрээр АНУ бол дэлхийн хамгийн бага хүүтэй улс байх ёстой гэж үзэж байгаа юм.