Манай улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералуудын өдөр” өчигдөр тохиолоо. Энэхүү өдрийг 2004 оноос тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Генерал цолыг олгож эхэлснээс хойш нийт 240 генерал цолтон төржээ.
1944 оны 4-р сарын 28-ны өдөр БНМАУ-ын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор цэргийн 11 зүтгэлтэнд генерал цолыг анх олгож байсан түүхтэй. Улмаар 2004 оноос эхлэн 4-р сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Генерал цолыг олгож эхэлснээс хойш 240 зүтгэлтэнд уг цолыг олгоод байгаа юм. Энэ өдөр нь олон талын ач холбогдолтой бөгөөд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг. Үүнээс гадна үндэсний бахархал, эв нэгдэл, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхэд эл өдрийн утга учир оршиж байна.
Манай улсад генерал цолыг олгож эхэлснээс хойш 1 маршал, 1 армийн генерал, 8 хурандаа генерал, 23 дэслэгч генерал, 128 хошууч генерал, 79 бригадын генерал төржээ. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, амар тайван амьдралын төлөө тангараг өргөн зүтгэж ирсэн үе үеийн генералуудаас 64 нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн тэдний зүгээс цаашид салбарын хөгжлийг эрчимжүүлж, алба хаагчдын ур чадварыг сайжруулж, бэлэн байдлын хангалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм.
Түүнчлэн даяаршлын улмаас дэлхий дахинд салбар бүрд техник технологийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдаж байгаа тул генерал цолны болзол шалгуур улам нэмэгдэнэ гэдгийг салбарынхан хэллээ.