III Чарльз Хаан: Санал зөрөлдөөн байгаа ч АНУ, Их Британийн нэгдмэл байдал хэвээр

Мягмар гарагт Их Британийн хаан III Чарльз АНУ-ын Конгрессын нэгдсэн хуралдаанд түүхэн илтгэл тавьж, хоёр улсын "Тусгай харилцаа"-г бататгалаа. Энэ нь 1991 онд Хатан хаан II Элизабетаас хойш Британийн Хаан АНУ-ын Конгрессын танхимд илтгэл тавьж байгаа анхны тохиолдол болж байгаа юм.

Хаан Чарльз Ойрх Дорнодод үүсээд байгаа хурцадмал байдал болон Ираны эсрэг явуулж байгаа дайн байлдааны асуудлаар холбоотон орнуудын хооронд үүссэн дипломат үл ойлголцлыг намжаахыг оролджээ.

Тэрээр "Бидний хооронд ямар ч санал зөрөлдөөн байсан, бид ардчиллыг хамгаалах амлалтдаа нэгдмэл хэвээр байна" хэмээн хуралдааны индрээс мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Их Британийн Засгийн газрыг Ираны асуудалд хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна хэмээн шүүмжилж байгаа энэ цаг үед III Чарльз Хааны айлчлал дипломат харилцааг зөөлрүүлэх чухал алхам болж байна.

Тэрээр мөн НАТО-ын эвслийн үнэ цэн болон Украиныг үргэлжлүүлэн дэмжих шаардлагатайг АНУ-ын хууль тогтоогчдод сануулжээ. Айлчлалын хүрээнд Хаан Чарльз АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн арга хэмжээнд оролцож, хоёр улсын түүхэн хэлхээ холбоо өнө ирээдүйд улам батжих болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.