Хосолмол хөдөлгүүртэй буюу prius, aqua зэрэг автомашинд ногоон дугаар олгох талаар ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

Нийслэлд өнөөдрийн байдлаар 700  мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний талаас илүү хувь нь хосолмол буюу цахилгаан хөдөлгүүртэй автомашин байна. Тодруулбал, prius, aqua зэрэг автомашиныг иргэд хамгийн ихээр хэрэглэж байна. Тэгвэл өчигдөр ерөнхий сайд учрал хосолмол хөдөлгүүртэй автомашинд ногоон дугаар олгох талаар мэдэгдлээ. Гэвч иргэдийн хэрэглээний дийлэнх нь энэ төрлийн авто машин байдаг тул замын хөдөлгөөн тэр дундаа түгжрэл нэмэгдэх эрсдэл бий болно гэж зарим иргэд үзэж байна. 

Энгийн хөдөлгүүртэй автомашин долоо хоногийн нэг өдөр авто замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байдаг. Мөн нэгдүгээр эгнээ буюу автобусны эгнээгээр зорчихыг хориглодог. Харин prius, aqua зэрэг хосолмол хөдөлгүүртэй автомашинд ногоон дугаар олгосноор эдгээр тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой болох юм. Түүнчлэн ерөнхий сайд мэдэгдэхдээ дугаарын хязгаарлалтад өртөхгүй байх боломжийг бүрдүүлнэ гэж онцоллоо.

Хэрэв prius, aqua зэрэг хосолмол хөдөлгүүртэй автомашинд ногоон дугаар олгож, нэгдүгээр эгнээгээр зорчих боломж нээгдвэл нийтийн тээврийн хөдөлгөөнд тодорхой нөлөө үзүүлж болзошгүй байна. Учир нь иргэдийн хэрэглээний нь энэ төрлийн автомашин байдаг бөгөөд автобусны эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл нэмэгдэн зорчих тохиолдолд нийтийн тээврийн хурд удаашрах эрсдэлтэй  байна. Мөн долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцдоггүй автомашинуудын дугаарын хязгаарлалтад хамаарагдахгүй нөхцөл бүрдвэл замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна. Иймд иргэдийн зүгээс энэ асуудал дээр тал талын байр сууриа илэрхийлж байна

2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар монгол улсад 1,500 гаруй бүрэн цахилгаан автомашин импортлогдсон байна. Бүрэн цахилгаан автомашин нь утаа, агаарт ямар нэгэн шууд хорт бодис ялгаруулдаггүй тул татвараас бүрэн чөлөөлөгддөг.харин prius, aqua зэрэг хосолмол хөдөлгүүртэй автомашинууд нь бензин ашигладаг учраас байгаль орчинд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзэж, татвар ногдуулдаг байна. Иймд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд бүрэн цахилгаан машинд ологдог ногоон дугаар олгох нь зохимжгүй гэж иргэд үзэж байна