Дулааны 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалтад нийт 658.5 сая ам.доллар зарцуулна

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус станц ашиглалтад орсноор нийслэл хотын баруун бүс орчмын цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой юм. Энэхүү төслийг нийт 658 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр баригдаж, нийслэл 20 хувийн санхүүжилтийг гаргаж ирэх 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” нь 300 мвт цахилгаан, 340 гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Мөн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлтийн систем, хаягдал усаа буцаан ашиглах технологи бүхий байгаль орчинд ээлтэй шийдэлтэй байна. Тус станц ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах хүчин чадалтай байна. Мөн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг нь станцын дотоод хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөжээ.өнөөдөр тус станцыг барих бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа болж, холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд нийт өртөг нь 658 сая ам.доллар байна. Хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлээс хариуцахаар болжээ. Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барих ажлын хүрээнд эхний ээлжид 1961 онд буюу ТЭЦ-2 станц ажиллаж эхэлснээс хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулах газар шорооны ажлыг эхлүүлсэн байна. Мөн энэ ондоо багтаан барилгын суурийг бэлэн болгож, захиалсан тоног төхөөрөмжийг хүлээн авахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд дулааны IV цахилгаан станц, 2015 онд амгалангийн дулааны станц ашиглалтад орж байсан. Өөрөөр хэлбэл, 1983 оноос хойш 42 жилийн хугацаанд шинэ дулааны цахилгаан станц баригдаагүй байна.тус “Дулааны V цахилгаан станц” ашиглалтад орсноор таван шар, 21-р хороолол, “хилчин” хотхон, баянхошуу, 3, 4-р хороолол болон 1-р хорооллыг дулаанаар хангах юм. Төслийн эхний ээлжийн 150 мвт хүчин чадлыг 2028 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.