Газар чөлөөлөлтөд хамрагдсан нэг айлын газрыг дунджаар 700 сая төгрөгөөр үнэлсэн байна

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, гандан орчмыг жишиг гудамж болгох зорилгоор нийт 1.6 га талбайд тохижилт хийхээр 2025 онд 55 айлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 75 хувьтай үргэлжилж байна. Чөлөөлсөн газрын 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулахаар төлөвлөж, бүтээн байгуулалтын ажлыг газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа эхлүүлэх юм байна. Гэвч оршин суугчидтай тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас ажил удааширч байгааг албаныхан хэллээ .

Гандан орчмын 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөжээ. Тус бүсэд цаашид дахин барилга байгууламж барихгүй, шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахгүй юм байна. Харин зах зээлийн жишигт нийцсэн үнээр жил бүр үе шаттайгаар газар чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Одоогоор гандан орчимд 55 га талбайд 1800 орчим айл амьдарч байгаа бөгөөд нийт 700–800 нэгж талбарыг бүрэн чөлөөлөхөөр тооцоолжээ. Газар чөлөөлөлтийн үнэлгээг 1 м.кв газрыг 1.2 сая төгрөгөөр тогтоосон байна. Гэсэн хэдий ч зарим айл өрхтэй тохиролцоонд хүрээгүйгээс шалтгаалан газар чөлөөлөлтийн ажил удааширч байгааг албаныхан мэдээллээ.

Нийт 1.6 га талбайд тохижилт хийх бөгөөд талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил нийт 55 айлын газрыг чөлөөлсөн бол энэ онд 105 айлыг чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 40 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Гэсэн хэдий ч зарим оршин суугчдын зүгээс газар чөлөөлөлтөд санал нэгдэхгүй, байшингийн үнэлгээ дээр зөрүүтэй байгаа тул талууд тохиролцоонд хүрэхгүй байгаа гэдгийг хэлж байна.

Газар чөлөөлөлтөд хамрагдсан нэг айлын газрыг дунджаар 700 сая төгрөгөөр үнэлсэн байна. Газрыг 1 м.кв-ийг 1.2 сая төгрөгөөр үнэлж, үүн дээр нэмэгдүүлэн үл хөдлөх болон бусад эд хөрөнгийн үнэлгээг тооцон олгожээ. Гандан орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг иргэдийн зүгээс дэмжиж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн үнэлгээ харьцангуй өндөр тогтоогдсон гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.

Бүтээн байгуулалтын ажлыг газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа эхлүүлэх юм байна. Нийт 1.6 га талбайд тохижилт хийх бөгөөд талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулахаар төлөвлөжээ. Тохижилтын ажлыг гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдагдуулахгүйгээр орчин үеийн хэв загвартайгаар хийхээр төлөвлөсөн байна.  Энэхүү гудамжийг байгуулснаар түүх, соёлын өндөр ач холбогдолтой орчин бүрдэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжиж, гадаад болон дотоодын жуулчдыг татах зорилготой байна.