Энэ оны эхээр АНУ-ын Хууль зүйн яам бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпстийний хэргийн материалуудыг ил болгосон юм. Харин уг хэргийн материал дунд манай улсын нөлөө бүхий улс төрчдийн нэр хэдэнтээ дурдагдсан байсан. Тухайлбал 2013 оны үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Гадаад харилцааны зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн гэгч нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпстийнтэй и-мэйлээр харилцаа холбоо тогтоож байсан. Л.Пүрэвсүрэн гэгч нь и-мэйл захидалдаа “Нью-Йорк хотод Жеффри гэгч Жеффри Эпстийнтэй уулзаж, гэнэтийн бэлэг барина, тэр нь Монгол охин байх болно” гэж бичсэн байжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлсэн юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар хэлэлцэж байх үеэр бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри гэгч Жеффри Эпстийний хэргийг хөндлөө. Тодруулбал АНУ-ын Хууль зүйн яамны албан сайтад дэлгэгдсэн Жефри Эпстийнтэй холбоотой 900 гаруй файлд Монголтой холбоотой мэдээлэл мөн уулзалтуудын талаар дурдагдсан байна. Энэ нь зөвхөн хүн худалдаалах гэмт хэргээс гадна тухай үеийн улс төрчдөөр дамжин томоохон улс төрийн шийдвэр гарахад ч нөлөөлсөн байж болзошгүй гэж УИХ-ын гишүүд хардаж байна. Тус үйл явдал нь 2013, 2014 онуудын үйл явдлууд дурдагдсан төдийгүй энэ нь цаашлаад Дубайн гэрээтэй холбогдсон байж болзошгүй байна.
Тухайлбал тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд түүний ойрын хүмүүс үүнд нэр дурдагдсан нь УИХ-ын гишүүдийн хардлагыг төрүүлж байгаа юм.
Уг асуудлаар УИХ-гишүүд гарын үсэг цуглуулан энэ асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахаар болсон байна. Мөн цаашлаад хянан шалгах түр хороо байгуулах асуудал ч хөндөгдлөө.