Улсын хэмжээнд хөрсний бохирдол ноцтой түвшинд хүрчээ. Хамгийн сүүлд буюу 2024 онд хийгдсэн нийслэлийн хөрсний дээжийн шинжилгээгээр 71 хувьд нь нян илэрсэн байна. Үүний гол шалтгаан нь гэр хорооллын айлуудын 93.5 хувь нь стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байгаа, бохир усаа шууд хөрсөнд шингээж байгаатай холбоотой гэж үзэж байна. Үүнээс үүдэн иргэдийн дунд гэдэсний халдварт өвчин нэмэгдэж, 2024 онд л гэхэд 10 мянган хүн тутмын 7500-д нь гэдэсний халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ.
Хамгийн сүүлд буюу өнгөрөгч 2024 онд авсан хөрсний дээжийн судалгаагаар 71 хувь нь нянгаар бохирдсон байсан бол нийслэлийн хөрсний зарим дээжид халдвар үүсгэгч нян 70 хувьтай илэрчээ. Өөрөөр хэлбэл, бидний алхаж яваа газрын ихэнх нь эрүүл биш элдэв нянгаар дүүрсэн гэсэн үг юм. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд шинжилсэн дээжүүдийн 10 орчим хувь нь нитрат, 13 хувь нь сульфатын хэмжээгээр хэтэрсэн нь хөрс дотроосоо бохирдож байгааг харуулж байна. Гэвч энэ бүхний цаад шалтгаан нь гэр хорооллын айлуудын 495 мянга гаруй нүхэн жорлон бүртгэгдсэний 93.5 хувь нь шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж, талаас илүү нь бохир усаа шууд хөрсөнд шингээдэг явдал юм. Энэ нь өдөр бүр хөрс рүү бохир шингэж байгаатай адил.
Хөрсний бохирдол нь зөвхөн нүхэн жорлонгоос үүдэлтэй биш бөгөөд хүнд металиас бас үүдэлтэй байна. Учир нь 2024 оны Нийслэлийн хөрсний дээжээс авсан судалгаагаар хар тугалга 10 дахин, цайр 3 дахин их илэрсэн байна. Энэ нь зөвхөн бохирдол биш, удаан хугацаанд хуримтлагдсан аюул гэсэн үг юм. Үр дүн нь хүний биед шууд нөлөөлж, гэдэсний халдварт өвчин буурахгүй, харин ч өсөж байгаагийн шалтгаан болж байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2024 онд 1100 цэгт хийсэн судалгаагаар нийт дээжийн 71 хувьд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд нийслэлээс авсан дээжүүдийн 32.3 хувьд гэдэсний савханцрын, 70 хувьд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээ. Үүнээс үүдэн тухайн жилд л гэхэд 10 мянган иргэн тутамд 7463 гэдэсний халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ. Өвчлөл дотор цусан суулга, гар хөл, амны өвчин хамгийн их хувийг эзэлж байна.
хөрсний бохирдлыг бууруулахын тулд нүхэн жорлонгоос салж, бохир усны шугам сүлжээг шийдэхээс өөр гарцгүй гэдгийг судалгаа өөрөө хэлж байна. Иймд нийслэлийн байгаль орчны газраас жил бүр төлөвлөгөөт тандалт, судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа юм байна.