Лхагва гарагт ОХУ-ын дотоод хэргийн яамнаас Их Британийн батлан хамгаалахын сайд асан Бен Уоллесыг эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн "Хар жагсаалт"-даа оруулж, баривчлах шийдвэр гаргажээ. Бен Уоллесыг крымын хойгийг ОХУ-ын эх газартай холбодог Керчийн гүүрийг устгахыг уриалж, "Терроризмыг өөгшүүлсэн" гэх үндэслэлээр хар жагсаалтдаа оруулжээ.
Өнгөрсөн оны 9-р сард болсон Варшавын аюулгүй байдлын форумын үеэр Бен Уоллес “Украинд алсын тусгалтай пуужин нийлүүлж, Крымыг оросын эх газартай холбодог Керчийн хараалт гүүрийг нураахад нь туслах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Лхагва гарагт ОХУ-ын дотоод хэргийн яам албан ёсны шийдвэрээ танилцуулсны дараа Бен Уоллес "Кремль дотооддоо болон гадаадад ялагдал хүлээж байгаа энэ үед ийм зүйл хийж байгаад гайхахгүй байна. Путины хувийн амбицаас болж олон мянган гэм зэмгүй залуус амиа алдаж байна" гэж хариу мэдэгджээ.
Бен Уоллес нь 2019-2023 оны хооронд Их Британийн батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан бөгөөд Украиныг халдашгүй байдал, түрэмгийллийн эсрэг тэмцлийг тууштай дэмждэг улс төрчдийн нэг юм. Өдгөө ОХУ-ын хар жагсаалтад өрнөдийн 200 орчим өндөр албан тушаалтан бүртгэлтэй байна.