Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, тээврийн хэрэгслийн нэгдсэн хяналтыг сайжруулах зорилгоор 2022 онд RFID системийн төслийг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл уг систем ашиглалтад ороогүй байна. Уг систем бүрэн хэрэгжсэнээр татвар, даатгал, оношилгоо, торгууль зэрэг тээврийн хэрэгслийн бүхий л мэдээлэл нэгдэж, хяналтын байгууллагууд өгөгдлийг шууд дамжуулан авснаар замын хөдөлгөөний зохицуулалтад эрс шинэчлэл гарна хэмээн сурталчилж байсан ч 4 жил өнгөрчээ.
Одоогоос 4 жилийн өмнө буюу 2022 онд нийслэл болон харьяа яамны удирдлагууд гэнэтийн шийдвэр гаргаж, иргэдийг урт дараалалд олон цагаар зогсоон байж автомашинуудад цахим гэрчилгээ наах ажлыг албажуулсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл дээл QR наалгаагүй бол авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй, орсон тохиолдолд торгоно гэх мэдээлэл олон нийтийн дунд гарч байсан юм.
Угтаа RFID системийг анх 2024 онд багтаан бүрэн ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан юм. Үүнээс хойш 2 жил өнгөрсөн ч одоогоор хотын 160 гаруй уулзварт төхөөрөмж суурилуулснаас өөр шийдэлгүй байна. 10 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй тус төсөл өнөөг хүртэл бүрэн хэрэгжиж, үр ашгаа өгөөгүйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Товлосон хугацаанаас хойш 2 жил өнгөрсөн ч бүрэн хэрэгжээгүй шалтгаан нь хүний эрхийн үндэсний комисст иргэдээс ирүүлсэн гомдолтой холбоотой гэж холбогдох яамнаас тайлбарлаж байна. Тухайн гомдолд уг систем нь хүний байршлыг тагнах, мөрдөх замаар хүний эрхэд халдаж болзошгүй талаар дурдсан тул хүний эрхийн үндэсний комисс шалгалт явуулж, ажлыг түр зогсоосон байна. Харин шалгалтын дүнд уг систем нь хүний байршлыг тагнах, чагнах, мөрдөх зориулалтгүй болох нь тогтоогдсоны дараагаар хугацаа алдаж системийн хөгжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна.
Одоогоор дэд бүтцийн ажил бэлэн болсон гэх тайлбар өгч байгаа ч системийн хөгжүүлэлт үргэлжилсээр байна. 2027 оны оруулна гэж мэдэгдэж байна. Энэ нь дүгээр сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар дахин төлөвлөжээ. Гэвч цаг хугацаа сунах тусам өмнө нь наасан QR код, төхөөрөмжүүд хуучирч, гэмтэж, иргэд хуулж хаясан зэргээр дахин суурилуулах шаардлага үүсэж байгаа нь төсвийн мөнгийг дахин үргүй зардалд гаргах асуудал болж байна.