Татварын ачааллыг бууруулах, тэтгэвэр нэмэх асуудлаар МАН-ын удирдлагууд өнгөрөгч 6-ны өдөр

Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхийг шаардан жил гаруй хугацаанд төрийн ордны гадна жагсаж байна. Гэвч салбар яамнаас тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй гэдэг хариултыг удаа дараа хэлсээр ирсэн. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд МАН-ын удирдлагууд их тэнгэрийн аманд хаалттай хуралдан энэ сарын 23, 24-ны өдрүүдэд тэтгэврийн реформ хийхээр болсон байна. 
Өнөөгийн байдлаар тэтгэврийн доод хэмжээ 792 мянган төгрөг. Гэвч энэ нь инфляц 2 оронтой тоо руу орж, махны үнэ тэнгэрт хадсан энэ үед ахмадуудын наад захын амьжиргааг залгуулахад ч хүрэхгүй байгаа талаар хэлж байгаа юм. Иймд ахмадууд тэтгэврийн доод хэмжээг дор хаяж 1.5 саяд хүргэхийг шаардан тасралтгүй 395 хоног жагсаж байна.

Тэгвэл зөвхөн өндөр насны тэтгэврийн асуудлаар хязгаарлагдахгүйгээр нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэвэр, тэтгэмжийн бодлогыг цогцоор нь шинэчлэх асуудлаар өнгөрөгч 6-р сарын 6-нд МАН-ын удирдлагууд их тэнгэрийн аманд болсон өргөтгөсөн уулзалтаараа хэлэлцжээ. Уулзалтаар гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, сангийн сайд З.Мэндсайхан нарын танилцуулсан судалгаа, мэдээллийг сонсож, татварын ачааллыг бууруулах болон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар голлон хэлэлцсэн байна. Үүний хүрээнд ирэх 6-р сарын 23, 24-ны өдөр тэтгэврийн реформ зохион байгуулахаар болжээ.

Гэвч дээрх татвартай холбоотой томоохон өөрчлөлтийг хийхийн тулд дор хаяж 2.7 их наяд төгрөг шаардлагатай байгаа юм байна. Үүнээс зөвхөн ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд л өнөөгийн байдлаар 600 орчим тэр бум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлж байна.