Франц улсад 10 гаруй жил саатуулагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь хүлээн авлаа

Бүгд найрамдах Франц улсын хууль хяналтын байгууллагад 13 жилийн турш хадгалагдаж байсан, 66-100 сая жилийн өмнөх үеийн үлэг гүрвэлийн үнэт олдворуудыг Монгол улс өчигдөр албан ёсоор эх орондоо хүлээн авлаа. Эдгээр палеонтологийн олдвор нь олон жилийн өмнө монголоос хууль бусаар хил даван гарсан бөгөөд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, дипломат харилцааны үр дүнд нийт 15 хайрцаг  38 олдворыг эх оронд нь буцаан авчирлаа.

Уг олдвор нь Монголын говиос хууль бусаар хилээр тээвэрлэгдэн, улмаар БНСУ-аар дамжин өнгөрсний дараа 2015 оны хоёрдугаар сард Францын төв хэсэгт гаалийн байгууллагад хураагджээ. Энэхүү үлэг гүрвэл нь цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд 66 сая гаруй жилийн өмнө устаж үгүй болсон гэж судлаачид үздэг байна. Ийм төрлийн олдвор одоогоор Ази тивээс өөр газар олдсон тохиолдол бүртгэгдээгүй байна.  Монгол улсын Т нарын 8 иргэн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар хайгуул малтлага явуулж олсон үлэг гүрвэлийн багц ясыг 2006 онд улсын хилээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн, гаальд худал мэдүүлж хууль бусаар гаргасан байна. Улмаар гадаад улсад ашиг олох зорилгоор худалдан борлуулжээ одоогоор хууль бус наймаа хийсэн иргэдэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэдгийг хэлж байна 

Олдворуудыг эх оронд нь авчрах ажлыг соёлын өвийн асуудал хариуцсан ажлын хэсэг зохион байгуулж. Тус ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард Парис хотод ажиллаж, олдворуудын хадгалалтын нөхцөл байдлыг шалган баримтжуулжээ. Мөн олон улсын мэргэшсэн “гроспирон” компанитай хамтран аюулгүй тээвэрлэлтийг зохион байгуулан өнөөдөр их орондоо хүлээн авч байна мөн Монгол улс 1970 оны соёлын эд зүйлийг хууль бусаар экспортлох, импортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх конвенц болон 1995 оны  Юнидруа-гийн конвенцод нэгдэн орсон. Уг конвенцуудын үзэл санааны хүрээнд олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд энэ олдворууд монгол улсад буцаж ирэх боломж бүрдсэн байна.

Тус олдворыг 2015 онд хураагдах үед ойролцоогоор тухайн үеийн ханшаар 800 мянга орчим ам.доллар, монгол мөнгөөр 3 тэрбум гаруй төгрөгөөр үнэлж байжээ. Харин өнөөдөр зах зээлийн үнэлгээ нь үүнээс хоёр, гурав дахин өсөх боломжтой гэж үздэг байна. Нийт 15 хайрцаг 38 олдвор ирсэн байна. Ихэнх нь хожуу цэрдийн үе буюу 66-100 сая жилийн хооронд монголын говьд амьдарч байсан үлэг гүрвэлийн яснууд байгаа бөгөөд. Эдгээр олдворын палеонтологийн хүрээлэнтэй хамтран тодорхойлсны дараа олон нийтэд үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ 
Олдворуудыг хүлээн авах ажиллагаанд ССАЖЗЯ, байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, гаалийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Туушин ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон байна. Энэхүү үйл явдал нь Монгол улс хилийн чанадад байгаа соёлын өвөө хамгаалах, хууль бусаар алдагдсан түүх, соёлын дурсгалуудыг эх орондоо буцаан авчрах чиглэлээр тууштай ажиллаж буйн тод жишээ болж байгааг харууллаа гэж мэргэжилтнүүд онцолж байна