Сингапурт автобус, нийтийн тээврийн хэрэгсэлд бусад зорчигчдын тав тухыг алдагдуулж, хөгжим болон видеог чангаар тавьсан зорчигчийг 2 сая орчим төгрөгөөр торгох шинэ журам батлагджээ. Лхагва гаргаас эхлэн Сингапур хотын автобусаар зорчигчдын гаргадаг хэд хэдэн зөрчилд хатуу хяналт тавина гэж холбогдох албанаас мэдээллээ.
Тухайлбал, суудал дээр хөлөө тавих, хог хаях, дотор нь юм идэж уух зэрэг үйлдэл гаргавал 100 мянгаас 2 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулахаар болж байна.
Уг шинэ зохицуулалт нь Сингапурын автобусны үйлчилгээг тус улсын метроны сүлжээнд аль хэдийн мөрдөгдөөд эхэлсэн хатуу дүрэм журамтай ижил түвшинд авчирч байгаа аж.
Тус улсын нийтийн тээврийн салбарт хяналт тавьдаг хуурай замын тээврийн газраас дээрх өөрчлөлтүүд нь иргэдийн дунд “Харилцан бие биеэ хүндэтгэсэн, илүү аюулгүй, таатай нийтийн тээврийн орчныг бүрдүүлэх зорилготой” гэж мэдээллээ. Мөн Сингапурын иргэд, оршин суугчид уг шийдвэрийг эерэгээр хүлээн авч, өндөр дэмжлэг үзүүлжээ. Сингапурчууд "Нийтийн тээврийг эрүүлжүүлэх, соёлжуулах ажил одоо л яг эхэлж байна" гэх цахим давлагааг өрнүүлээд амжжээ.