Засгийн газраас өчигдөр “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг танилцууллаа. Тус хөтөлбөрөөр төрийн өмчийн 40 мянга, хувийн хэвшлийн 60 мянган айлын орон сууцыг иргэдэд санал болгож, гэр хорооллын 50 мянган өрхийн янданг буулгахаар төлөвлөжээ.
Төрийн өмчийн 40 мянган айлын орон сууцын хувьд “Сэлбэ”, “Шархад”, “Солонго 1, 2” хороололд төрийн өмчийн 3572 айлын орон сууц баригдаж байна. Цаашид 2027 онд 8238, 2028 онд 11246 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ эдгээр орон сууцанд иргэдийг 4 өөр нөхцөлөөр хамруулах юм байна. Үүнийг 45 м.кв 2 өрөө орон сууц дээр жишээ татвал,
Харин хувийн хэвшлийн 60 мянган айлын орон сууцын хувьд хувийн компаниудын 14832 айлын орон сууц энэ ондоо багтан ашиглалтад орох бол 2030 он гэхэд 82 мянга гаруй айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Үүнээс 60 мянган айлыг ипотекийн зээлд хамруулах юм байна. Үүний 39 мянган айл жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах бол 21 мянган айл эхний 3 жилд 6, үлдсэн 17 жилд 12 хувийн хүүтэй зээл төлөх нөхцөлтэй байна. Гэхдээ уг хөтөлбөрийг анх удаа орон сууцтай болох гэж байгаа өрхүүдэд зориулжээ.
Засгийн газраас ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн 6 хувийн зээлээр орон сууцанд оруулахаар төлөвлөсөн бөгөөд сонгон шалгаруулалтыг ирэх оны төсөв батлагдсаны дараа нээлттэй, ил тод зохион байгуулах юм байна.