“Anthropic” компани 1.4 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр “IPO” хийнэ

Хиймэл оюун ухааны "Claude" загварыг хөгжүүлэгч "Anthropic" компани анхдагч зах зээлд хувьцаагаа гаргах төлөвлөгөөнийхөө хүрээнд зах зээлийн нийт үнэлгээгээ 1.4 их наяд ам.долларт хүргэхийг зорьж байна. Энэхүү үйл явдал нь хиймэл оюун ухааны салбарт оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалт бодитоор ашиг өгөх эсэх, мөн хөрөнгө оруулагчдын итгэл хэр бат бөх байгааг шалгах Уолл Стрийтийн хамгийн том сорилт болж байна.

Тус компанийн зүгээс нийт 825 сая ширхэг хувьцааг анхдагч зах зээлд гаргах бөгөөд нэгжийн өртгийн 70–78 ам.долларын хооронд тогтоон, хөрөнгө оруулагчдад санал болгох төлөвтэй байна. 

Хэрэв хувьцаа дээд хязгаар буюу 78 ам.доллароор арилжаалагдвал тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.4 их наяд ам.долларт хүрэх юм. “Anthropic” компани нийтийн арилжаанаас 64.4 тэрбум ам.доллар, харин стратегийн хөрөнгө оруулагчдын тусгай хэлцлээс 26 тэрбум ам.доллар буюу нийт 90 гаруй тэрбум ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн 6-р сард "Spacex" компанийн тогтоосон дээд амжилтыг давж, дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO болох төлөвтэй байна. Хувьцааны эцсийн үнийг энэ сарын 18-ны өдөр эцэслэн тогтоож, 19-ний өдрөөс "Nasdaq" бирж дээр "Ant" гэх тэмдэглэгээтэйгээр арилжаалж эхэлнэ гэж мэдээллээ.