Сүрьеэ өвчин нь ханиад томуу хүрсэн шиг амархан эдгэчихдэггүй. Урт хугацааны туршид тууштай эмчилгээ хийгдэж байж эдгэдэг өвчин юм. Уул нь манай улсад сүрьеэ өвчний оношилгоо болон эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардлууд болох гаж нөлөөний эм, тээврийн зардал зэргийг өвчтөн өөрөө хариуцах ёстой байдаг.
Эдгээр зардал нь өвчтөн болон ар гэрт нь ихээхэн хэмжээний санхүүгийн дарамт болдогийг манай улсын эрүүл мэндийн яам болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалж тогтосон байдаг байна.
- Сүрьеэ өвчтөнтэй нэг өрхийн жилийн орлогын 20-с дээш хувь нь өвчтөнд зарцуулагддаг гэж тооцоолсон байна. Сүрьеэ өвчтөнтэй нийт өрхийн 1/3 нь санхүүгийн ноцтой дарамтад өртдөг бол 70 хувь нь байнгийн санхүүгийн дарамтад байдаг байна.
- Судалгаанд хамрагдсан сүрьеэтэй 700 орчим иргэний 39 хувь нь банкны зээлтэй мөн 45.5 хувь нь ажилгүй болсон байжээ.
- Тэгвэл найман хувь нь сүрьеэгийн эмчилгээний өмнө, 36 хувь нь эмчилгээний дараа нэн ядууралд өртсөн гэсэн судалгаа байгаа бөгөөд
- Эмчилгээний хугацаанаас хамаарч нэг өвчтөн дунджаар 1.5-3.0 сая төгрөгийн зардал гаргадаг байна.