БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИН НЭЭЛТТЭЙ БОДЛОГЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА МЭДЭГДЛЭЭ

Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо нээлтээ хийсэн Пан азийн соёл солилцооны чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэлж, эдийн засгийн бодлогоо олон улсад улам нээлттэй болгох амлалтыг өгсөн байна.

Одоогоор  БНХАУ-ын Засгийн газрын зүгээс АНУ-аас оноосон импортын татварын хариуд сөрөг цохилт үзүүлэх зорилгоор ирэх 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-ын 60 тэрбум америк долларын дүн бүхий бараа бүтээгдэхүүнд 5-25 хувийн импортын татвар оногдуулах шийдвэр гаргаснаа зарлаад байгаа юм.

Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Хятад улсыг АНУ-д оногдуулсан татварын хэмжээгээ нэмэгдүүлэхгүй байх анхааруулга өгсөн ч хятад улсын талаас улс эх орныхоо ашиг сонирхлыг хамгаалахын тулд АНУ-аас үзүүлж байгаа дарамт шахалтанд бууж өгөхгүй гэсэн байр суурь баримталж байгаагаа илэрхийлээд байна.

Тэр ч үүднээсээ тэрбээр  Сингапур, Шри ланка, Грек зэрэг орнуудын төрийн тэргүүн нар оролцож байгаа энэ удаагийн чуулганыг тохиолдуулаад нээлттэй эдийн засгийн бодлого баримтлахаа мэдэгдсэн нь хятад улсын бодлого шийдвэрийг олон улсад зөвөөр таниулан сурталчлах зорилготой алхам хэмээн мэргэжилтнүүд мэдээлжээ.