АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цагаачлалын хуульд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөөгөө өчигдөр танилцууллаа

АНУ-ыг олон арван жилийн туршид зөвхөн азанд суурилуулан цагаачлалын эрх олгож байсныг эрс буруушаагаад, АНУ-аас иргэншил авсан нийт иргэдийн 66 хувь нь тохиолдлоор сонгогдсон цагаачид байсан талаар мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр гэр бүлийн аль нэг гишүүн нь АНУ-ын харьяат бол бусад хамаатан садангууд нь мөн АНУ-ын иргэншил авдаг явдлыг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд үүний оронд боловсролтой, англи хэлтэй, чадварлаг залууст иргэншил олгох хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлжээ.

Одоогийн журмаар АНУ жилд 1 сая нэг зуун мянган хүнд  цагаачлах эрх олгож байгаагаас тэдний дийлэнх хувь нь АНУ-руу гэр бүлийнхээ гишүүдийн шугамаар иргэншил авч байгаа юм.

Тэгвэл шинэчилсэн бодлогын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хууль ёсны иргэншил олгох хүмүүсийн тоог одоо байгаа 1 сая нэг зуун мянгаар нь хэвээр нь үлдээх хэдий ч мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнийг гол түлхүү татахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Хэдийгээр энэхүү төлөвлөгөө конгрессоор хэлэлцэгдэж батлуулах шаардлагатай ч 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ерөнхийлөгч Доналд Трампын Бүгд найрамдах намын цагаачлалын бодлогын суурь амлалт болох төлөвтэй байна гэж ажиглагчид үзэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цагаачлалын хуульд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөөгөө өчигдөр танилцууллаа.