ЕБС-ИЙН АНГИ ДҮҮРГЭЛТ ИХ БАЙГАА НЬ ХАЛДВАРТ ӨВЧИН ДЭГДЭХ ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА

Манай улсын нийт хүн амын 47 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Тэгвэл хүн амын төвлөрөл нийслэлд их байгааг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, ачааллаас харж болохоор байна.

1. ЕБС-ийн анги дүүргэлтийг бага ангид 30-35 сурагч, дунд, ахлах ангид 32-35 байхаар холбогдох журамд заасан байдаг.

2. Хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор ЕБС-ийн ачаалал ихсэж, нийслэлийн сургуулиудын нэг бүлэг дэх хүүхдийн тоо журамд зааснаас хэтэрч 38-54-т хүрчээ.

3. Энэ жил ЕБС-ийн 12-р ангийг 16.000 хүүхэд төгсөж байгаа бол ирэх хичээлийн жил 78.000 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох тооцоололтой байгаа юм.

4. Энэ нь сургуулийн ачаалал даруй 4-5 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Энэ асуудал нь нэг ангид суралцах хүүхдийн тоо одоо байгаагаас илүү нэмэгдэх, бүр цаашлаад ихэнх сургуулиуд гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсэхээр байгаа юм.

 

МУ-ын засгийн газраас ЕБС-ийн гурван ээлжийг хоёр ээлж болгох үйл ажиллагааны хүрээнд 2018-2020 оны хооронд нийт 138 сургуулийн барилгыг буулгаж шинээр барих, өргөтгөх, шинээр нэмж барих ажлыг хийж байгаа. Ингэснээр нийслэлийн сургуулиудын хамрах хүрээ 60.000 сурагчаар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Гэсэн ч жил тутам ЕБС-д элсэгчдийн тоо өсөж байгаа учраас шинээр хийгдэж буй барилгын ажлууд бүрэн дуустал ихэнх сургуулиудын багтаамж хүрэлцэхгүй, ачаалал өндөр ажиллахаар байна.

 

Ө.ШҮРЭНЦЭЦЭГ             ХУД-ИЙН 15-Р СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ

Т.НЯМ-ОЧИР                БСШУСЯ-НЫ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА 
 

Ирэх хичээлийн жил ерөнхий боловсролын ихэнх сургуульд суралцах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа учраас хоёр ээлжээр хичээллэж байсан сургуулиуд гурван ээлжтэй болох төлөвтэй байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн хувьд энэ жил 12-р ангийг 54 хүүхэд төгсөж байгаа бол ирэх хичээлийн жил 470 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоо байгааг хэлж байна.

Б.АЛТАНЦЭЦЭГ             БЗД-ИЙН 97-Р СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ 
 

Ийнхүү сургуулийн ачаалал, нэг ангид суралцах хүүхдийн тоо нэмэгдсэнээр багшийн хөдөлмөрлөх эрх, сурагчдын суралцах орчинд сөргөөр нөлөөлж байна. Улмаар олон хүн төвлөрсөн газар дэгдэх эрсдэлтэй нийгмийн халдварт өвчин тархах нөхцөл ерөнхий боловсролын сургуулийн орчинд бий болоод байна.