НМХГ: 109 ЦЭЦЭРЛЭГИЙН 32 НЬ СУРГАЛТЫН АЖИЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ ХАНГАХГҮЙ БАЙНА

НМХГ сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 282 цэцэрлэгийн 97 хувийг хамруулан хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтын явцад хувийн өмчийн цэцэрлэгүүдийн 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хангахгүй байжээ.

Түүнчлэн хяналт шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 53 хувь нь мэргэжлийн багшгүй гэх зөрчлүүд илэрсэн байна. Харин эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр явуулсан шалгалтаар 20 хувь нь агааржуулалтын систем алдагдсан, 35 хувь нь хүнсний агуулах нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй гэж гарсан байна.

Харин эрүүл ахуйн болон сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоох саналыг харьяа дүүргийн боловсролын газарт хүргүүлээд байна.