ШАТАХУУНЫ ҮНЭ СҮҮЛИЙН ГУРВАН УДАА НИЙТДЭЭ 300 ОРЧИМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЭД БАЙНА

Өчигдөр шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгджээ.   10-аадхан хоногийн өмнө шатахууны үнийн асуудлаар АМГТГ-аас мэдээлэл өгч байсан бол ийнхүү хамгийн хямд шатахуун гэхэд л 2000 төгрөгт хүрэхэд ойрхон болоод байна. Энэхүү үнийн өсөлтийг АМГТГ-ын зүгээс олон улсын томоохон биржүүд дээрх үнэ болон томоохон улс хоорондын худалдааны дайнтай холбон тайлбарлаж байна.

Одоогийн байдлаар АИ-92 шатахууны үнэ 1940 , дизель түлшний үнэ 2410 төгрөгт хүрээд байгаа юм. Энэхүү үнийн өсөлтийг АМГТГ-ын зүгээс дэлхийн томоохон гүрний дундах худалдааны дайн болон хориг нөлөөлж байгаатай холбон тайлбарлаж байна.  Эдгээр худалдааны дайн, хоригуудын нөлөөгөөр томоохон хөрөнгийн биржүүд дэх шатахууны үнэ өсч, улмаар манай улсад нөлөөлж байгааг албаны хүн онцоллоо.

Шатахууны үнэ нэмэгдсэн нь мөн иргэдийн санхүүд тодорхой хэмжээний хүндэрлийг учруулж байна.

Шатахууны үнэ өсөхөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг уламжлал нийгэмд тогтсон. Зах зээлийн хуулиар шатахуунаас шалтгаалж бараа бүтээгдэхүүний үнэ өссөн бол шатахуунын үнэ буухад дагаад буурах ёстой. Гэвч бодит байдал дээр шатахууны үнэ буурахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж буурахгүй байна.

Одоогоор манай улсын хэмжээнд 40 гаруй хоногийн шатахууны нөөцтэй байна.