2012-2016 ОНД АЖИЛЛАЖ БАЙСАН

Сар гаруйн өмнө Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн. Өчигдөр тус шалгалтын дүнг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ танилцууллаа. Тэрээр  Хөгжлийн банк 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо онц их хэмжээний хохирол учруулсан тухай мэдэгдлээ.

Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуульд тус банкны үндсэн чиг үүрэг нь улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай, дэд бүтцийн болон эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тухай тусгасан байдаг. Гэвч Хөгжлийн банк нь арилжааны банкуудтай ижил хэмжээний бага хүүтэй зээлийг олгодог банк болж хувирсан тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. 

2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс Хөгжлийн банк зээл олгохдоо зээлдэгчид давуу байдал олгож банканд их хэмжээний хохирол учруулжээ. Энэ эх үүсвэрээс шууд санхүүжүүлэлтээр нийт 19 төсөлд 1,4 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс ноцтой зөрчилтэй зээлдэгчид есөн ААН багтаж байгаа юм.

Мөн бага хүүтэй зээл авахын тулд лобби үүсгэж зээлийн бүтцийг өөрчлөх замаар хугацаа сунгадаг зөрчил илэрсэн байна. Мөн үйл ажиллагаа явуулдаггүй, татварын х тайлан гаргадаг ААН-д зээл олгосон зэрэг зөрчлүүд байна. Тус банканд их хэмжээний хохирол учруулсан тухайн үеийн эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн хууль хяналтын байгууллагад шалгуулах юм байна.

Харин цаашид ЗГ-ын 169-р тогтоолооор Хөгжлийн банкны эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай мөн 20 тэрбум төгрөгөөс доош дүнтэй зээл олгохыг хориглох, мөн ТУЗ-д өөрлөлт оруулах нь зүйтэй гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Үүний эхлэл болж өчигдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилсон гэж ЗГХЭГ-аас мэдэгдлээ.