ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Европын холбооны 28 гишүүн орны дунд 5-р сарын 23-26-ны өдрүүдэд парламентын сонгуулийн санал хураалт явагдаж өндөрлөлөө. 

Энэ удаагийн сонгуульд Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг 28 орны нийт 500 сая иргэн саналаа өгөх хувиартай байснаас өнөөг хэр нь Брекситийн үйл явцыг хэрэгжүүлж чадаагүй байгаа Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс мөн оролцох шаардлагатай тулгарсан юм.

Тус улсын тухайд Европын парламентын сонгуулиас урьтаж Европын холбооны бүрэлдэхүүнээс гарна гэдгээ мэдэгдээд байсан ч Брекситийн асуудлаар дотооддоо шийдэлд хүрч чадахгүй байгаагийн улмаас энэ удаагийн сонгуульд оролцохоос өөр сонголтгүй болжээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн өндөр ирцтэй оролцсон сонгуулийн санал хураалтад тооцогдож байгаа энэ удаагийн санал хураалтын дүнгээр зүүний болоод барууны төвч үзэлтэй нам эвслүүд олонхийн суудлаа алдсан бол Либераль болон Байгаль орчны төлөөх намууд амжилттай оролцож олонхийн саналыг авсан нь гэнэтийн үйл явдал боллоо хэмээн ажиглагчид үзэж байна.

Энэтхэгийн парламентын сонгуулийн дараагаар дэлхийн хамгийн том чөлөөт сонгуульд тооцогддог энэ удаагийн сонгууль нь Брексит, уур амьсгалын өөрчлөлт болоод цагаач дүрвэгсдийн асуудал тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед тохиосноороо ихээхэн чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа юм.