ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ: УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛСӨН НЬ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж, хэсэг иргэд үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын тогтоол холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.

УИХ-ын 2018 оны 6-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх тухай 49-р тогтоол батлагдсан. Тухайн үед Д.Гантулга нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхийг хүсч өргөдөл өгчээ. Гэтэл ҮХЦ-д хандаж байгаа мэдээлэл гаргагч иргэдийн тухайд Монгол улсын Их хурлын тухай хуулийн 6-р зүйлийн 6.6.3 дахь заалт нь өөр ажилд шилжих, хүндэтгэн үзэх бусад шалтгаан гэсэн 2 нөхцлийг шаардаж байна. Гэтэл Д.Гантулга чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөлд хүндэтгэн үзэх шалтгааны талаар огт дурьдаагүйгээс гадна нотлох баримт бичиг хавсаргаагүй. Энэ нь үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдгийг зөрчсөн гэж үзжээ.

ҮХЦ-ийн дүгнэлтийг улмаар 17:00 цагийн орчимд үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уншиж танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзжээ.