ХҮНИЙ ТАРХИНЫ ХӨГЖЛИЙН 80-90 ХУВЬ НЬ 0-5 НАСАНД ЯВАГДДАГ

0-5 насанд хүүхдийн хамгийн их даган дууриадаг үе байдаг. Энэ насанд хүүхэд үзэж харсан, мэдэрсэн зүйлээ маш хурдан суралцаж өөрийгөө хөгжүүлдэг байна. Хүний хүмүүжил төлөвшлийн 90 хувь, хүний тархины хөгжлийн 80-90 хувь нь 0-5 насанд явагддаг байна. Тиймээс энэ насны хүүхдэд хамгийн их анхаарал хандуулахыг аав ээж, асран хамгаалагчдад зөвлөдөг.  0-5 насны хүүхдэд мэдлэг чадвар гэхээс илүүтэйгээр амьдралын зөв дадал хэвшлийг суулгах нь хамгийн чухал байна.

0-5 насанд хүүхэд эрч хүчтэй, аливаа юмнаас уйддаггүй, ядардаггүй,  байнга шинэ зүйлийг сурч мэдэх эрмэлзэлтэй, эрч хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл 0-5 насанд хүүхэд тасралтгүй суралцагч байдаг. Хүмүүжлийн суурь 0-5 насанд төлөвшдөг гэж үздэг учраас аав, ээж , багш сурган хүмүүжүүлэгчдийн үзүүлэх нөлөө, дэмжлэг бага насанд маш чухал байна. Тиймээс аав ээжүүд хүүхдийнхээ сайн сонсогч байж хүүхдийнхээ насны онцлогт тохирсон эерэг хүмүүжлийн аргыг хэрэглэх нь зөв байна. Энэ насанд хүүхдийг номтой нөхөрлүүлэх, хамт тоглох, шинэ зүйл суралцахад ээж аав нар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.  Мөн ухаалаг утсаар насанд нь тохирсон зөв агуулгыг цагийн хязгаартай үзүүлэх нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.