2018 ОНД ХИЙСЭН ШАЛГАЛТААР 495 ХҮҮХЭД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛСЭН БОЛ ҮҮНЭЭС 23 НЬ УУЛ УУРХАЙ, БАРИЛГЫН САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

Сургуульд хамрагдаж чадахгүй  завсардсан хүүхдүүдийн дунд хөдөлмөр эрхэлж байгаа  хэсэг бүлэг хүүхдүүд байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц болон үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хуульд насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталсан байдаг. Гэвч манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт болоод  явуулын худалдаа эрхлэх хүүхдийн тоо нэмэгдсэн нь  эцэг эхийн хараа хяналтаас шалтгаалж байгаа гэдгийг холбогдох байгууллагуудаас онцолсон юм.

Манай улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 109-р заалтад  14-с дээш насны хүүхэд мэргэжлийн дадлага туршлага олох зорилгоор асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхлэх тухай зохицуулалт байдаг. Харин хүүхэд эрхэлж болохгүй хөдөлмөрийн жагсаалтыг 2016 оны хөдөлмөрийн сайдын тушаалаар нарийвчлан зааж өгчээ. Тухайлбал хөдөө аж ахуй, загас барилт, агнуурын салбарт, хог хаягдлын менежмент, цэвэрлэх үйл ажиллагаанд, бөөний болон жижиглэн худалдаанд, тээвэр агуулахад, зочид буудал нийтийн хоолны үйл ажиллагаанд, хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаанд мөн үүнд хурдан морины сунгаан үсэргээнд 11-р сараас 5-р сарын нэгний хоорон хориглосон. Мөн барилга, уул уурхайн салбарын бүх төрлийн ажлын байранд хүүхэд ажиллуулахыг хориглосон байдаг.

Мөн энэ жилээс эхлэн морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах зарим зохицуулалтыг гаргажээ.

Харин гудамж талбайд гуйлга гуйдаг хүүхдүүдийн хувьд эцэг эхийн хараа хяналтаас гадна тухай хүүхэд пс тоглоомонд донтох, өрхийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг хэд хэдэн шалтгаантай. Энэ тохиолдолд хариуцагч этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог.