ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ НИЙТ ЗЭЭЛИЙН 33.4 ХУВЬД ХҮРЭЭД БАЙНА

Энэ оны 1-р сарын 1-нээс эхлэн Төв банкнаас бодлогын хүрээнд хэрэглээний зээлийг өр орлогын харьцаагаар болон хугацаагаар хязгаарлаж эхэлсэн. Энэ нь иргэдийг өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой байсан юм.

2018 оны эцсээр ипотекийн бус хэрэглээний зээл 55 хувьд хүрээд байсан бол энэ оны 4-р сарын байдлаар 33.4 хувьд хүрээд байна. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргах явдал өсөх хандлагатай байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар нийт зээлийн үлдэгдэл 17.5 их наяд төгрөг байжээ. Үүнээс 24 хувь нь цалин, тэтгэврийн зээл 24 хувь, автомашины зээл 2 хувь, хадгаламж барьцаалсан зээл 3 хувийг эзэлжээ. Энэ нь хэрэглээний зээлийг хязгаарласан холбоотойгоор өмнөх оны эцсээс 20 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Иргэдээс татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11.5 хувь, иргэдэд шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17.9 хувь байна. Зээлийн хүү өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлийг мөнгөний бодлогын хүүг өсгөсөнтэй холбон тайлбарлаж байна.

Одоогоор нийт зээлийн 11.1 хувь чанаргүй зээл, 5.6 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байна.