УИХ-ын чуулганаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Өнгөрсөн хугацаанд манай улс телевизийн өргөн нэвтрүүлгийн болоод кабелийн сувгуудыг зохицуулах хуульгүй байснаас Харилцаа холбооны тухай хууль , Радио долгионы тухай  хуулиудаар зохицуулж иржээ. Тэгвэл Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар телевизүүд чанартай бүтээл туурвих , хамгийн чухал нь монгол контентуудын тоо олширч, нийгмийг соён гэгээрүүлэх  үүргээ биелүүлж чадна гэж үзэж байгаа юм.

Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь телевизийн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.