- Дэлхийн эдийн засагт  аялал жуулчлал томоохон байр суурь эзлэх болсноор зочлох үйлчилгээний салбар ч хурдацтайгаар хөгжиж байна. Зочлох үйлчилгээг чанартай,  хүртээмжтэй болгосноор жуулчдын тоо нэмэгдэн, ирсэн жуулчид сэтгэл хангалуун буцах зэрэг эерэг үр дүн гарах юм.

- Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг "Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт"-ээр Монгол улс 136 орноос 102-р  байрт  эрэмбэлэгджээ.

- Үүний дотор "Олон улсад нээлттэй байдал", "Агаарын тээврийн дэд бүтэц", "Газрын боомт, Дэд бүтцийн хөгжил", "Жуулчны үйлчилгээний дэд бүтэц" зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр манай улс  доогуур үнэлэгджээ.

- Манай улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авдаг болох зорилтын хүрээнд БОАЖЯ-аас орон нутаг нийслэлийн хэмжээнд зочлох үйлчилгээний 9 мэргэжлээр нийт 15 мянган иргэнд мэргэшүүлэх сургалт зохион байгуулж, ажлын байраар хангах зорилт тавьжээ.

 Өнөөдрийн байдлаар манай улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 270 тур оператор компани, 460  зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж нийт 54.000 орчим ажилтныг ажиллуулж байгаа юм.