АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР МАНАЙ УЛС 136 ОРНООС 111-Т ЖАГСЖЭЭ

 Монгол улсын засгийн газраас 2020 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэж, энэ салбараас олох орлогыг нэг тэрбум америк долларт хүргэх зорилт дэвшүүлсэн.

 

1. Жуулчдын тоог нэмэгдүүлэхтэй зэрэгцээд энэ салбарт ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Засгийн газар болон салбарын яамны барьж байгаа бодлогын дагуу 2020 он гэхэд тус салбарт ажиллах боловсон хүчний тоог 120-130 мянгад хүргэх тооцоотой ажиллаж байна.

 

2. Харин өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбар 35000 шууд ажлын байр, шууд бусаар 85000 орчим ажлын байр бий болгожээ.

 

3. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үйлчилгээний дэд бүтцийн үзүүлэлтээр манай улс 136 орноос 111-т буюу нэлээн тааруу үзүүлэлттэй гарчээ.

 

4. Тиймээс Засгийн газраас энэ онд 700 гаруй сая төгрөг төсөвлөж аялал жуулчлалын салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж эхэлжээ.