АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМП ПОЛЬШ РУУ 1000 ЦЭРЭГ ИЛГЭЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Польш улсын ерөнхийлөгч Анджей Дудаг цагаан ордондоо хүлээн авч уулзлаа.

Уулзалтын  дараагаар болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр ОХУ-аас ирж буй аюул заналхийллийг бууруулах зорилгоор польш улсад нэмэлтээр 1000 цэрэг илгээнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Үүний хариуд польш улсын зүгээс АНУ-ын алба хаагчдыг байршуулах цэргийн бааз байгуулах ажилд 2 тэрбум америк доллар төсөвлөснөө мэдэгдээд, тус баазын нэрийг ерөнхийлөгч Доналд Трампын нэрээр нэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

2014 онд ОХУ Украинаас Крымийг нэгтгэж авсан үйл явдлын дараагаар АНУ натогийн гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлж польш улс руу 5000 орчим цэрэг илгээх шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл АНУ-аас нэмэлтээр 1000 цэргээ илгээх шийдвэрийнхээ хүрээнд европ руу гаргах цэргийнхээ тоог нэмэгдүүлэхгүй харин герман эсвэл бусад улсаас шилжүүлэн байрлуулах замаар польш дахь цэргийн тоогоо нэмэгдүүлнэ гэдгийг ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн юм.

АНУ-ын энэхүү шийдвэрийн хариуд ОХУ сөрөг арга хэмжээ авч, польш улстай хил залгаа Калининград муж болоод Беларус улсын нутаг дэвсгэрт цэргийн  хүчээ зузаатгах арга хэмжээ авч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.