ТУРК УЛСЫН ИСТАНБУЛ ХОТОД ЯВАГДСАН ДАХИН СОНГУУЛИАР СӨРӨГ ХҮЧНИЙ НАМ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Турк улсын хамгийн том хот болох Истанбулд хотын даргыг сонгох тухай асуудлаар дахин санал хураалт явагдаж, сөрөг хүчний намаас нэр дэвшигч Экрем Има-Мог-Лу хоёр дахь удаагаа ялалт байгуулсан байна. 

Өнгөрөгч 3-р сард явагдсан орон нутгийн сонгуулиар ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы "Шударга ёс, хөгжлийн нам" Анкара, Истанбул зэрэг томоохон хотуудад тэргүүллээ алдсан нь тус намын сүүлийн 25 жилд үзүүлсэн хамгийн муу үр дүнд тооцогдож байсан юм.

Улмаар тус намын эрх баригчдаас сонгуулийн санал хураалт  будлиантай явагдсан хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Истанбул хотод дахин сонгууль явуулах хүсэлт тавьсан нь ийнхүү биеллээ олсон ч сөрөг хүчний намд дахин ялагдал хүлээжээ.

Энэ удаагийн сонгуулиар эрх баригч шударга ёс хөгжлийн нам 50-аас дээш хувийн санал авсан ч гол хотуудад тэргүүллээ алдсан нь ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы төр жолоодож байгаа сүүлийн 16 жилийн хугацаан дахь анхны томоохон сорилтод тооцогдож байгаа юм.

Хэдийгээр ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зүгээс өрсөлдөгч намд баяр хүргэж байгаагаа мэдэгдсэн ч энэ удаагийн сонгуулийн үр дүн түүний улс төр дэх байр суурь ганхаж эхэлсний дохио болж байна хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

Сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулсны дараагаар сөрөг хүчний нэр дэвшигч Экрем Имамоглугийн зүгээс Турк улсад шинэ эрин эхэлж байгааг мэдэгдээд, дэмжигчиддээ талархлаа илэрхийлжээ.